Увс аймагт МАН үүсэн байгуулагдсан нь
Тус аймагт МАН-ын байгууллага ард түмний хувьсгалт тэмцлийн явцад, ардын хувьсгалын ялалтын дараа намын идэвхитэй үйл ажиллагаагаар олон нийтийн хүсэл эрмэлзэл, халуун дэмжлэгтэйгээр байгуулагдсан байна.
Манай аймгийн намын байгууллага бол Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын үүсгэн байгуулсан Монгол ардын намын бүрэлдэхүүн хэсэг, орон нутгийн олон байгууллагуудын нэг юм.
1921 оны 5 сард “Ардын түр засгийн газар” –ын Хасбаатар тэргүүтэй төлөөлөгчид монголын баруун хязгаарт намын хороо байгуулж ард түмний дотор хувьсгалын ажил явуулж эхэлсэн байна.
Увс аймгийн намын анхны байгууллага болох намын 75-р үүр одоогийн Улаангом суманд 10 гаруй гишүүнтэйгээр 1922 оны намар байгуулагджээ.
Түүний дараагаар одоогийн Түргэн, Хяргас, Малчин, Өмнөговь зэрэг суурин газруудад намын үүрүүд байгуулагдаж байжээ. 1924 онд нутгийн захиргаа тус аймагт жинэхэнэ ёсоор ардчилсан сонгуулийн үндсэн дээр байгуулагдаж эхэлсэн бөгөөд үүнд одоогийн Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нэлээд хошуунаас бүрдэх болсон “Чандмань уулын аймаг” байгуулагдсан бөгөөд энэ нь манай улсын анхны аймгуудын нэг байсан. Энэ аймаг байгуулагдсаны анхны хэдэн жилд Улаангомд төвлөрч байжээ.
Бүрэлдэхүүнд нь одоогийн Увс аймгийн нутгаас тэр үедээ тус бүр арваад сумтай “Төгс буянт хан уулын хошуу”, “Баян чандмань уулын хошуу”, “Баян мандал уулын хошуу” гэсэн гурван том хошуу харьяалагдаж байжээ. Үүний зэрэгцээ харц ардын үр хүүхдийг эрдэм номд сургах хошуу танхим, хөдөлмөрчдөд социалист агуулгатай үндэсний хэлбэртэй урлагаар үйлчлэх уран сайхны сайн дурын бүлгэм, дугуйлангууд байгуулагдаж орон нутгийн намын байгууллагаас явуулах улс төр, олон түмний ажлын эрч далайц улам бэхжин гүнзгийрч байв.
Манай аймагт байгуулагдсан анхны хошуу танхимд суралцаж байсан ууган сурагчдын нэг бол Монголын нам төрийн нэрт зүтгэлтэн, зууны манлай улс төрч Юмжаагийн Цэдэнбал агсан юм.
1925 оны үед Чандмань уулын аймгийн баруун хязгаарын хошуунуудад Бишрэлт хошууны 74-р үүр, Зоригт хошууны 75-р үүр, Далай хошууны 78-р үүрүүд зэрэг намын 11 үүр ажиллаж байжээ.
1927 оны намар Чандмань уулын аймаг Ховд хотод төвлөрөхөөр болж нүүсэн байна. Түүнд харьяалагдсан 3 жил гаруй хугацаанд тус аймгийн нутаг дахь намын үүрүүдийг харьяалсан намын товчлох хороо нь Ховд аймаг дахь Чандмань уулын аймгийн намын хорооны шууд удирдлаган дор ажиллаж байжээ. 1931 оны 02 сарын 07 нд Чандмань уулын аймаг 2 хуваагдаж Ховд, Увс аймаг болон шинэчлэн зохион байгуулагдсан байна.
Увс аймаг нь дээрх Төгсбуянт, Баянмандал, Баянчандмань уулын хошуунаас гадна Хантайшир аймгийн Ханхөхий уулын хошуу \ одоогийн Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Цагаанхайрхан сумуудаас бүрдсэн\, мөн аймгийн Цэцэн сартуул хошуунаас Зогсох зэрэг нийтдээ 4 хошуу, нэг сумаас бүрдэл болж улмаар Баянхайрхан, Баянчандмань, Баянзүрх, Бөхмөрөн, Ховд, Баруунгол, Тариалан, Эрдэнэ-Уул, Дэлгэрцогт, Тэсдэлгэр, Зогсоо, Цагаанхайрхан, Ханхөхий, Жаргалант, Өлзийдэлгэр, Баян-Эрдэнэ зэрэг 16 сумтай Увс нуурын аймаг \ Тэр үед заримдаа Дөрвөд аймаг гэдэг байжээ\ болон байгуулагдсан бөгөөд үүний дагууд намын товчлох хороо татан буугдаж аймгийн МАХН-ын хороо байгуулагдаж намын үүрүүдийг шууд удирдах болжээ.
Увс аймгийн МАХН-ын хорооны дарга, нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс
№
| Овог нэр
| Ажиллаж басан хугацаа
|
1
| Э. Загдаа
| 1931-1932 он, 1937-1938 он
|
2
| Б. Уртнасан
| 1932 – 1937 он
|
3
| Н. Намжил
| 1937 он
|
4
| Дандар
| 1938 он
|
5
| Мажигсүрэн
| 1938 - 1939 он
|
6
| Банзрагч
| 1939 – 1940 он
|
7
| Ц. Дүгэрсүрэн
| 1940 – 1942 он
|
8
| Цогтсайхан
| 1942 – 1943 он
|
9
| Ж. Чойдог
| 1943 – 1945 он
|
10
| Намжилдорж
| 1945 – 1946 он
|
11
| Лувсандагва
| 1946 – 1947 он
|
12
| М. Дүгэржав
| 1947 – 1950 он
|
13
| Д. Ламзав
| 1950 – 1953 он
|
14
| Д. Дуламжав
| 1953 – 1954 он
|
15
| З. Содномцэрэн
| 1954 – 1956 он
|
16
| С. Цагаан
| 1956 – 1960 он
|
17
| Б. Хурметбек
| 1960 – 1963 он
|
18
| Ш. Хавдал
| 1963 – 1964 он
|
19
| Д. Бямбаа
| 1964 – 1968 он
|
20
| Г. Бизьяа
| 1968 – 1983 он
|
21
| Ш. Болд
| 1983 – 1985 он
|
22
| Ц. Энхтөр
| 1985 – 1990 он
|
23
| Д. Намсрай
| 1990-1991 он, 1992-1993 он
|
24
| О.Шаалуу
| 1991 – 1992 он
|
25
| Х. Лхамжав
| 1993 он
|
26
| Д. Нямжав
| 1993 – 2000 он
|
27
| Л. Тогоо
| 2000 – 2007 он
|
28
| Э. Цасчихэр
| 2007 – 2014 он
|
29
| Д. Батсайхан
| 2014 – 2020 он
|
30
| С. Батжаргал
| 2020- оноос
|
Аймгийн МАН-ын бага хурлууд
- Аймгийн МАХН-ын анхдугаар бага хурал: аймгийн МАХН-ын анхдугаар бага хурал 1931 оны 08-р сард хуралдаж намын хорооны тайлан илтгэл, намын зохион байгуулалтын ажлын тухай, соёлын довтолгооны тухай, хамтрал ба ХАА-ыг хөгжүүлэх тухай гэсэн илтгэлүүд, эмэгтэйчүүд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тухай хэлэлцэн тогтоол гарагажээ. Тус хуралд намын 13 үүр, 2008 гишүүд оролцогчдыг төлөөлсөн төлөөлөгчид оролцож намын хорооны бүгд хурлыг 25, намын хорооны тэргүүлэгчдийг 10 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталжээ.
- Аймгийн МАХН-ын 2-р бага хурал: аймгийн МАХН-ын 2-р бага хурал 1934 оны 08 сарын 29 –ээс 09 сарын 01-ний өдрүүдэд болж намын 17 үүрийн 345 гишүүнийг төлөөлсөн 30 төлөөлөгч оролцжээ. Хурлаар намын төв хорооны улс төрийн илтгэл, намын комиссын илтгэл, зохион байгуулалтын ажлыг авч хэлэлцсэн. Бага хурал аймгийн намын хорооны бүгд хурлыг жинэхэн гишүүн 17, орлогч гишүүн 3 хүний бүрэдэхүүнтэй байгуулж, намын хорооны тэргүүлэгчдэд 7 хүнийг сонгон баталжээ.
- Аймгийн МАХН-ын 3-р бага хурал: аймгийн МАХН-ын 3-р бага хурал 1939 оны 11-р сард хуралдаж намын 19 үүр, 509 гишүүнийг төлөөлж 35 төлөөлөгч оролцжээ. Хурлаар намын хорооны тайлан, намын төв хорооны сонсгол, намын хорооны шалган байцаах комиссын илтгэл, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. Бага хурлаас аймгийн намын бүгд хурлыг 25 хүн, шалган байцаах комисс, намын комиссыг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, намын хорооны тэргүүлэгчээр 9 хүнийг сонгожээ.
- Аймгийн МАХН-ын 4-р бага хурал: аймгийн МАХН-ын 4-р бага хурал 1942 оны 02 сарын 27-30 ны өдрүүдэд хуралдаж намын 20 үүр, 389 гишүүнийг төлөөлсөн 33 төлөөлөгч оролцжээ. Тус бага хурал тайлангийн жилүүдэд аймгийн аж ахуй, соёлын салбаруудын ажилд дүгнэлт хийж, намын гишүүдийн марксист ленинист боловсролыг дээшлүүлэх, намын эгнээг өргөтгөх, намын аппаратыг чанаржуулах зэрэг олон олон асуудлыг шийдвэрлэх зорилт дэвшүүлжээ. Бага хурал аймгийн намын бүгд хурлыг 25 хүний, шалган байцаах комиссыг 5 хүний , намын хорооны тэргүүлэгчээр 9 хүнийг сонгон баталжээ.
- Аймгийн МАХН-ын 5-р бага хурал: аймгийн МАХН-ын 5-р бага хурал 1947 оны 03 сарын 16-18 ны өдрүүдэд хуралдаж намын 23 үүр, 1026 гишүүн орлогчдыг төлөөлсөн 55 төлөөлөгч оролцжээ. Хурлаар намын хорооны тайлан, намын төв хорооны сонсгол, намын хорооны шалган байцаах комиссын илтгэл, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. Бага хурлаас аймгийн намын бүгд хурлыг 34 хүн, шалган байцаах комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, аймгийн намын хорооны анхдугаар хурлаас намын хорооны товчоог 7 хүнийг бүрэлдэхүүнтэй баталжээ.
- Аймгийн МАХН-ын 6-р бага хурал: аймгийн МАХН-ын 6-р бага хурал 1950 оны 12-р сарын 16-19 –ны хооронд хуралдаж намын 27 үүр, 1227 гишүүнийг төлөөлсөн таслах эрхтэй 95, зөвлөх эрхтэй 15 төлөөлөгч оролцжээ. Бага хурал намын хорооны тайлан илтгэл, шалган байцаах комиссын илтгэл, зохион байгуулалтын асуудал хэлэлцжээ. Тус бага хурлын сонгуулийн үйл ажиллагаа анх удаа нууц санал хураалтаар явагдаж намын хорооны бүгд хурлыг жинхэнэ 37, орлогч 4, шалган байцаах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ. Намын хорооны анхдугаар бүгд хурал намын хорооны товчоог 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталжээ.
- Аймгийн МАХН-ын 7-р бага хурал: аймгийн МАХН-ын 7-р бага хурал 1954 оны 11 сарын 1-3 ны өдрүүдэд хуралдаж намын 37 үүр, 1342 гишүүд, орлогчдыг төлөөлсөн таслах эрхтэй 115, зөвлөх эрхтэй 8 төлөөлөгч оролцсон байна. Бага хурал аймгийн намын хорооны тайлан илтгэл, шалган байцаах комиссын илтгэл, МАХН-ын дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай, БНМАУ-ыг хөгжүүлэх 2-р таван жилийн төлөвлөгөөний талаар намын 12-р их хуралд оруулах удирдамжийн тухай , зохион байгуулалтын асуудлыг тус тус хэлэлцжээ. Бага хурал аймгийн намын хорооны бүгд хурлыг 43 хүний, шалган байцаах комиссыг 8 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ. Намын хорооны анхдугаар бүгд хурал намын хорооны товчоог 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталжээ.
- Аймгийн МАХН-ын 8-р бага хурал: аймгийн МАХН-ын 8-р бага хурал 1956 оны 12 сарын 10-12 ны өдрүүдэд хуралдаж таслах эрхтэй 100, зөвлөх эрхтэй 21 төлөөлөгч оролцжээ. Бага хурал аймгийн намын хорооны тайлан илтгэл, шалган байцаах комиссын илтгэл, МАХН-ын төв хорооны сонсгол, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. Бага хурал аймгийн намын хорооны бүгд хурлыг 46 хүний, шалган байцаах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ. Намын хорооны анхдугаар бүгд хурал намын хорооны товчоог 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталжээ.
- Аймгийн МАХН-ын 9-р бага хурал: аймгийн МАХН-ын 9-р бага хурал 1958 оны 01 сарын 20-22 ны өдрүүдэд хуралдаж 1675 гишүүдийг төлөөлсөн таслах эрхтэй 94, зөвлөх эрхтэй 17 төлөөлөгч оролцжээ. Бага хурал аймгийн намын хорооны тайлан илтгэл, шалган байцаах комиссын илтгэл, МАХН-ын төв хорооны сонсгол, тус аймгийг 1958-1960 онд хөгжүүлэх аж ахуй, соёлын 3 жилийн төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. Бага хурал аймгийн намын хорооны бүгд хурлыг 51 хүний, шалган байцаах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ. Намын хорооны анхдугаар бүгд хурал намын хорооны товчоог 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталжээ.
- Аймгийн МАХН-ын 10-р бага хурал: аймгийн МАХН-ын 10-р бага хурал 1960 оны 12 сарын 19-20 ны өдрүүдэд хуралдаж 1711 гишүүдийг төлөөлсөн таслах эрхтэй 101, зөвлөх эрхтэй 4 төлөөлөгч оролцжээ. Бага хурал аймгийн намын хорооны тайлан илтгэл, шалган байцаах комиссын илтгэл, МАХН-ын төв хорооны сонсгол, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. Бага хурал аймгийн намын хорооны бүгд хурлыг 59 хүний, шалган байцаах комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ. Намын хорооны анхдугаар бүгд хурал намын хорооны товчоог 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталжээ.
-