Мэдээ

Монгол Ардын нам цахим нам болж намын гишүүд, дэмжигчдийн эргэх холбоог сайжруулж, гишүүн төвтэй, нээлттэй нам байх бодлогыг хэрэгжүүлэн ENAM APP өргөнөөр ашиглаж байна.


Сайн байцгаана уу? Эрхэм журмын нөхөд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Ардын нам цахим нам болж намын гишүүд, дэмжигчдийн эргэх холбоог сайжруулж, гишүүн төвтэй, нээлттэй нам байх бодлогыг хэрэгжүүлэн ENAM APP өргөнөөр ашиглаж байна. Та бүхэн доорх зааврын дагуу татан авч өдөр тутмын цахим мэдээлэлтэй танилцана уу.
ENAM APP татах дараалал:
1. Play Store-оос ENAM APP татаж аваад INSTALL хийсний дараа open дарж нээнэ.
2. Эхний харагдах нүүрний зүүн дээд буланд байгаа 3 зураас дээр дарна.
3. Нэвтрэх хэсэгт дарна. /Та намын гишүүн мөн боловч таны мэдээлэл цахим бүртгэлд бүртгэлгүй байвал шууд нэвтрэх боломжгүй учраас Бүртгүүлэх гэсэн хэсэг рүү орж шинээр гишүүн болох, мөн харъяалагдах намын хороонд хандаж цахим системд бүртгүүлэх боломжтой. /
4. Нэвтрэх нэр хэсэгт –Та өөрийн Регистрийн дугаар
Нууц үг хэсэгт -Та өөрийн Регистрийн дугаарын 8 оронтой тоог тус тус бичиж нэвтэрнэ.
5. Тохиргоо хэсэг рүү орж өөрийн хүссэнээр нууц үгээ өөрчилж хадгалах мөн өөрийн мэдээллийн аюулгүй байдлын үүднээс нууц үгээ заавал солих шаардлагатай.
6. Хэрэглэгчийн мэдээлэл хэсэг рүү орж өөрийн мэдээллээ шалгана. Хэрэв бүрэн бус байгаа бол нөхөж бөглөнө. Бөглөж дуусгаад хадгалснаар таны мэдээлэл бүрэн шинэчлэгдэнэ.
Дээрх зааврын дагуу та ENAM APP татаж авснаар APP-д тавигдсан мэдээ, мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах бүрэн боломжтой болно. ТА АЙМГИЙН НАМЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНААС ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.